Бразилийн ерөнхийлөгч Жаир Болсонаругын хамгаалагчдын нэг офицер 39 кг жинтэй хар тамхи нисэх онгоцонд тээвэрлэж байгаад баригдсан байна. Тэрбээр ерөнхийлөгч Болсонаруг дагалдан Японд болох "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалт оролцохоор явж байжээ. Улмаар гаалийн хяналтаар гарах үеэрээ тээшиндээ 37 хайрцагт савлагдсан 39 кг хар тамхи хилээр хууль бусаар давуулах гэж байгаад Испанийн хууль сахиулагчдад баригдсан байна.
Одоогоор тэрхүү офицерийн нэрийг олон нийтэд мэдээлээгүй байна. Түүнийг их хэмжээний хар тамхи хилээр хууль бусаар давуулах гэж завдсан хэмээн буруутган баривчлан саатуулж, мөрдөн шалгаж эхэлсэн байна. Болсон явдлын дараагаар Бразилийн ерөнхийлөгч Жаир Болсонару энэ мэдээллийг үнэн гэдгийг баталж өөрийн твиттертээ жиргэсэн байна. Мөн үүнтэй холбогдуулан Бразилийн батлан хамгаалах яамыг Испанийн цагдаагийн газартай хамтран ажиллахыг хүссэн байна. Тбэрээр Японд энэ сарын 28-29 нд болох "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Осака хотод айлчлаад байгаа юм.
| Бразилийн ерөнхийлөгчийн хамгаалагч 39 кг хар тамхи тээвэрлэж байгаад баригджээ | ||
| Үзсэн: 847 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.