Шууд Chart

Сан-Францискод цахилгаан тамхи худалдаалахыг хориглов

2019-06-27 12:33:39

Сан-Францискод электрон тамхи буюу цахилгаан тамхийг хориглосон байна. Ингэснээр АНУ-д цахилгаан тамхи худалдаалан борлуулахыг хориглосон хамгийн анхны хотоор нэрлэгдэж байгаа юм байна. Сан-Франциско хотын хяналтын зөвлөл электрон тамхи зарж борлуулах эсэх тал дээр санал хураалт явуулж улмаар ийнхүү тус шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар Блүмберг агентлаг мэдээлж байна. Одоо тус хуулийн төсөлд хотын дарга гарын үсэг зурах л үлдээд байгаа гэжээ. Хотын захиргаа, удирдлага тус цахилгаан тамхины борлуулалтыг хориглох тухай хуулийн төслийг дэмжин баталвал, үүнээс хойш никотин ууршуулагч үйлчилгээтэй электрон тамхины борлуулалт, худалдаа хууль бус болох юм байна.

Энэхүү хуулийн төсөл нь гол төлөв интернет худалдан авалтын дамжлагатай шуудангаар хүргэж өгдөг үйлчилгээнд хориг тавьж байгаа хуулийн төсөл юм байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар цахилгаан тамхи нь хүний бие эрүүл мэндэд тодорхой хэмжээний сөрөг үр нөлөө үзүүлдэг нь судалгаа туршилтаар батлагдсан, дээрээс нь бага насны, өсвөр насныхан тус электрон тамхинд хэт автах төлөв ажиглагдсан нь ийнхүү хориглох тухай алхам хийхэд хүргэсэн гэжээ.

Хэдийгээр электрон тамхины борлуулалт Сан-Франциско хотод хориглох ч гэлээ утаат тамхи, бусад төрлийн тамхи тэр дундаа марихуаны борлуулалт хууль ёсны хэвээр үлдсэн гэдгийг онцолж байгаа юм. Өмнө нь Америкийн эрдэмтэд шүүлтүүргүй тамхи хүний эрүүл мэндэд маш аюултай , сөрөг үр нөлөөтэй хэмээн анхааруулж байсан нь ч үүнтэй холбоотой гэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сан-Францискод цахилгаан тамхи худалдаалахыг хориглов  
Үзсэн: 1139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй