Гүржийн нийслэл Тбилиси хотод эсэргүүцлийн жагсаал болж, эмх замбараагүй байдал үүсэж маш олон хүн цагдаагийнханд баригдан саатуулагдсан. Саяхан хотын цагдаа нар 55 хүнийг сулласан байна. Суллагдсан 55 иргэн эсэргүүцлийн жагсаалд оролцож байсан гэжээ. Тбилисын давж заалдах шатны шүүх 61-ээс 55 хүнийг шүүхэд өгсөн бөгөөд Рувалавелуны өргөн чөлөө дээр Тбилиси хотноо болсон жагсаалын үеэр баривчилгааг 12 өдрийн турш хийсэн байна.

Энэ талаар шүүхийн хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Тбилисын Давж заалдах шатны шүүхэд 61 хүн давж заалдсан. Зарим тохиолдолд шүүх захиргааны шийтгэл хүлээсэн гэж үздэг боловч зарим тохиолдолд гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй орхигдуулдаг байна. Эцэст нь, Тбилисын давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр 55 хүнийг сулласан байна. Өмнө нь давж заалдах шатны шүүх 57 хүнийг сулласан юм. Гүржид Тбилис хотод болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 121 хүнийг баривчилсан. Эсэргүүцлийн жагсаал цуглаан болох үндэслэл шалтгаан нь ОХУ-ын төрийн Думын депутат Сергей Гаврилов Тбилист айлчлан Гүржийн парламентын даргын суудлаас мэдэгдэл хийснээс болсон юм. Үүнийг сөрөг хүчний намынхан эсэргүүцэн эсэргүүцлийн жагсаал хийхийг иргэдэд уриалсан.

Мөн эрх баригч намын хэд хэдэн өндөр албан тушаалтныг үүрэгт ажлаас нь огцрохыг шаардсан юм. Улмаар жагсагчид парламентын ордонд дайран орж эмх замбараагүй байдал үүсгэжээ. Цагдаагийнхан эсэргүүцэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий, резинэн сумтай буу хүртэл ашигласан байна. Энэ сарын 20-21- ний хооронд болсон мөргөлдөөнд Тбилиси хотод 305 эсэргүүцэгч саатуулагдан баривчлагдсанаас, 240 хүн нь бэртэж гэмтсэн гэж мэдээллээ.
| Гүржид эсэргүүцлийн жагсаалын үеэр саатуулагдсан 55 хүнийг суллажээ | ||
| Үзсэн: 924 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.