Шууд Chart

Мелания Трампын туслах эмэгтэй Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчөөр томилогдов

2019-06-27 12:49:51

АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трампын туслах эмэгтэй Стефани Гришем Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчөөр томилогдсон байна. Түүний өмнө тус албан тушаалыг Сара Сандерс хашиж байгаад үүрэгт ажлаасаа огцорсон. Ингэснээр тэрээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны хэвлэлийн гурав дахь төлөөлөгчөөр нэрлэгдэж байгаа юм.

Түүнийг цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч, мөн олон нийттэй харилцах албаны даргаар томилсон талаар тэргүүн хатагтай Мелания Трамп өөрийн Твиттер цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Энэ оны 3-р сард цагаан ордны олон нийттэй харилцах албаны дарга асан Билл Шайн үүрэгт ажлаа орхисны дараа түүний суудал сул байсан юм. Тэргүүн хатагтай Мелания Трамп твиттертээ бичихдээ, “ манай улс орон, засаг захиргаанд түүнээс илүү сайн ажиллаж чадах хүнийг би нэрлэж чадахгүй нь гэж хэлжээ. Стефани Гришемийн хэвлэлийн төлөөлөгч гэх шинэ үүрэгт албаа аваад хамгийн эхэлж Ерөнхийлөгч Трампыг дагалдан Япон, Өмнөд Солонгост айлчлах ажил байгаа юм байна. Ерөнхийлөгч Трамп хэлэхдээ, түүнийг АНУ-ын төрийн тэргүүн болох үеэс хойш хамт байгаа хэмээн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа онцолсон байна. Тэрбээр 2015 оноос хойш Трампын гэр бүлтэй ойр байж, ажилласан байна. Стефани Гришем Трампын сонгуулийн кампанит ажлын албаны хамгийн сүүлийн баг бүрэлдэхүүнээс хойш өнөөг хүртэл цагаан ордонд ажиллаж байна. Тэрбээр өмнө нь Бүгд Найрамдах намын хэд хэдэн улс төрчдийн хэвлэлийн нарийн бичгийн дарга, харилцаа холбооны менежерийн албыг хашиж байсан туршлагатай эмэгтэй юм. Тухайлбал, өмнө нь 2012 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигч Митт Ромнигийн кампанит ажилд оролцож байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мелания Трампын туслах эмэгтэй Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчөөр томилогдов  
Үзсэн: 562 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй