Австрийн нийслэл Вена хотод 5 давхар нийтийн эзэмшлийн зориулалттай орон сууцанд хүчтэй дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлтийн улмаас Вена хотын 4-дэх дүүрэгт Прессгассын гудамжинд орших орон сууцны нүүрэн талын хэсэг нь нурж сүйдсэн байна. Дэлбэрэлтийн хүчтэй доргилт, чанга дуу чимээ хэд хэдэн гудамж, зэргэлдээх хорооллуудад мэдрэгдсэн байна.

Мөн ойр орчмын байшин барилгуудын гадна цонх хагарч унасан байна. Аврах-гал унтраах албаны төлөөлөгчийн мэдээлснээр, дэлбэрэлтийн улмаас 10 хүн бэртэл гэмтэл авсан гэсэн байна. Мөн дэлбэрэлт болсны дараагаар тус барилга дотор оршин суугчид байсан гэж мэдээлж байна. Дэлбэрэлт болсон газарт одоогоор тусгай мэргэжилтнүүд, аврагчид ажиллаж байна. Цагдаа нар ойр хавийн гудамж зам талбайг түр хугацаагаар хаагаад байгаа гэжээ. Дэлбэрэлт гарах болсон шалтгааныг аврах, гал унтраах албаны мэргэжилтнүүд байгалийн хий алдагдсанаас болсон байж магадгүй гэж мэдээлж байна.
| Вена хотод нийтийн орон сууцанд дэлбэрэлт болж 10 хүн бэртжээ | ||
| Үзсэн: 869 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.