Шууд Chart

Сүмд дутуу унтраасан тамхины иш эсвэл цахилгааны утасны гэмтлийн улмаас гал гарсан хэмээн таамаг дэвшүүлэв

2019-06-27 13:05:41

Парисын эх дагины сүмд гарсан галын шалтгааныг олж тогтоохоор мэргэжилтнүүд ажилласаар байна. Шинжээчдийн өгсөн хамгийн сүүлийн мэдээллээр бол Нотр-Дамын сүмд санаатайгаар гал тавиагүй болох нь тодорхой болсныг онцолж байна. Парисын прокурорын газрын төлөөлөгчид мөрдөн байцаалтын урьдчилсан үр дүнг танилцуулсан байна тэд дутуу унтраасан тамхины иш, эсвэл цахилгааны утасны гэмтэл, буруу ажиллагаанаас үүдэн гал гарсан хэмээн таамаг дэвшүүлсэн байна. нэгэн эх сурвалжийн өгсөн мэдээлэлд, хэн нэгэн этгээд санаатайгаар гал тавьсан гэх ул мөр илэрсэнгүй хэмээн мөрдлөгийн явцад гарч ирсэн мэдээлэлд үндэслэн онцолжээ.

Одоогоор Хүн төрөлхтний түүх соёл, шашин, барилгын гайхалтай архитектурын жишээ болсон Нотр Дамын сүмийг дахин сэргээн босгох ажил үргэлжилсээр байгаа юм. Энэ оны 4-р сарын 15-нд Парисын эх дагины сүмд хүчтэй гал гарч оройн хэсгээсээ шатаж, дээвэр хэсэг нь л нурж сүйдсэн. Гэхдээ гал унтраах, аврах багийнхны шуурхай ажиллагааны хүчинд түүхийн үнэт эдлэл, баримал бичээсүүд аюулгүй газарт хүргэгдсэн юм. Гал 12 цагийн турш ассан ч эцэст нь бүрэн унтрааж чадсан. Барилгад их хэмжээний хохирол амссан. Үүнд, дээвэр, голын багана, мөн цаг нь нурсан юм. Нотр Дамын сүмийг сэргээн босгох засварлах ажилд 150 гаруй хүн ажиллаж байна. тэд эвдэрч сүйдсэн багана, дээврийн хөндий хана тааз зэргийг дахин босгож, эмтэрч гэмтсэн хэсгүүдийг сэргээн засаж, барилгын бүтцийг бэхжүүлэх зэрэг бусад ажлыг хийж байгаа юм. Дэлхий нийтийн оюуны болоод түүхийн үнэт өмч, бахархал Парисын эх дагины сүмд гал гарсны дараагаар Францын ард иргэд, хөрөнгө чинээ ихтэй бизнесменүүд хөрөнгө мөнгө босгож чадсан. Тэд хэдэн зуун сая евро босгоод байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сүмд дутуу унтраасан тамхины иш эсвэл цахилгааны утасны гэмтлийн улмаас гал гарсан хэмээн таамаг дэвшүүлэв  
Үзсэн: 778 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй