
"Imperial Gold Mining" компанийн нэрэмжит бөхчүүдийн дундах ширээний теннисний тэмцээн "Оч" клубт боллоо.
Тэмцээнд улсын заан С.Хүрэлбаатар, улсын начин Д.Бадрах, Н.Баттулга, Б.Батбаатар, Да.Батбаяр, Б.Баянмөнх, Б.Даваа-Очир, жүдо бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин, жүдо бөхийн ОУХМ Г.Хэрлэн, аймгийн хурц арслан Д.Ганболд, аймгийн арслан Ч.Эрдэнэчулуун, Х.Мэндбаяр, М.Энхтайванбаатар тэргүүтэй улс, аймаг, цэргийн, сумын цолтой 30 гаруй бөх өрсөлдөв.
Тэмцээний аваргаар Хөвсгөл аймгин Галт сумын харьяат, гавьяат тамирчин С.Хүрэлбаатар түрүүлж алтан медаль, цом, өргөмжлөл, нэг сая төгрөгийн эзэн боллоо.
Булган аймгийн харьяат аймгийн хурц арслан Д.Ганболд мөнгөн медаль, цом өргөмжлөл, 700 мянган төгрөг, хүрэл медалийг Архангай аймгийн Булган сумын харьяат улсын начин Б.Батбаатар, Хэнтий аймгийн сумын заан Т.Гүрдорж нар хүртэж цом өргөмжлөл, 400 мянган төгрөгийн эзэн боллоо.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат, аймгийн арслан М.Энхтайванбаатар захиралтай “Imperial Gold Mining" компани цаашид жил бүр бөхчүүдийн дунд ширээний теннисний тэмцээний зохион байгуулахаар болсон юм.
Монгол Улсын заан С.Хүрэлбаатар ширээний теннисний аварга болов | ||
Үзсэн: 1522 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.