Өвөрхангай аймгийн Уянга суманд мини кино театрын зориулалттай соёлын төв ашиглалтад орлоо. Энэхүү барилга ашиглалтад орсноор түрээсийн байранд явагддаг байсан соёлын үйл ажиллагаа стандартын байрлуу шилжиж иргэдийг соён гэгээрүүлэхэд илүү үр дүн гарна.
Өвөрхангай аймагт хүн амын тоогоор хоёрдугаарт ордог Уянга сумынхан сүүлийн жилүүдэд түрээсийн байранд соёлын үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Учир нь 2010 онд барилгын зураг төсөв нь батлагдсан соёлын төвийн барилга гүйцэтгэгч компаний хариуцлаггүй байдлаас шалтгаалан царцсан. Харин энэхүү ажлыг аймаг орон нутгийн зүгээс анхааралдаа авч 2019 оноос барилгын ажлыг дахин эхлүүлж 10 орчим жил царцаад байсан барилга ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ.
Шинэ соёлын төв ашиглалтад орсноор иргэдэд соёлын үйлчилгээ чанартай, хүртээмжтэй хүрэхээс гадна ажилчид олон төрлийн нэмэлт дугуйлангуудыг хичээллүүлэн сумынхаа урлаг, соёлын авьяастнуудаа хөгжүүлэх боломжтой болж байгааг хэлж байна.
400 хүний суудалтай, мини театрын зориулалттай баригдсан соёлын төвд номын сангаас эхлээд иргэдийг соён гэгээрүүлэх олон үйл ажиллагаа явагдана. Мөн аймагтаа урлаг, соёлоороо тэргүүлдэг Уянга сумынхан соёлын үйл ажиллагааг мэргэжлийн, стандартын танхимаас хүлээн авч үзэх боломжтой болж байна.
| Арав орчим жил царцсан Уянга сумын Соёлын төв ашиглалтад орлоо | ||
| Үзсэн: 1271 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.