Шууд Chart

Энэтхэг Улсын элчин сайд арилжаа нээж цан цохилоо

2019-06-30 10:51:53

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Ноён М.П Сингх Монголын хөрөнгийн биржид зочилж, 6,004 дэхь удаагийн үнэт цаасны арилжааг нээж цан цохилоо. 

Энэхүү ёслолын арга хэмжээний дараа болсон хөрөнгийн зах зээлийн талаарх танилцуулга уулзалтын үеэр Монголын хөрөнгийн зах зээлд Энэтхэг улсын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, Энэтхэг улсын зүгээс хэрэгжүүлж буй төслүүдийг хөрөнгийн зах зээлийн оролцоотойгоор хэрэгжүүлэх боломж гэх зэрэг олон асуудлаар санал бодлоо солилцож, цаашид идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа талууд илэрхийллээ. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Энэтхэг Улсын элчин сайд арилжаа нээж цан цохилоо  
Үзсэн: 2178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй