Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд Хангай үүлдрийн хонь үржүүлсний 60 жилийн ойд зориулан дурсгалын хөшөөг босголоо.
Жилдээ 1500 тн ноос боловсруулах хүчин чадал бүхий нэхмэлийн үйлдвэр ашиглалтад орсон тэр үеэс түүхий эдийн найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх түүнчлэн арвин ашиг шимтэй малын тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор нарийн ноост Хангай үүлдрийн хонь бий болгох ажлыг эхлүүлсэн байдаг. 1959 онд анхны ялгалтыг хийж Цагааннуур суманд өсгөн үржүүлж эхэлсэн түүхтэй. Иймээс ч Цагааннуурчууд Хангай хонины 60 жилийн ойгоо тэмдэглэлээ. Энэ хүрээнд хийгдсэн ажлын нэг нь хөшөөний нээлт байсан юм. Хангай үүлдрийн хонийг маллаж ажилтанд хүрсэн Хөдөлмөрийн баатар. Гавъяат малчид тэдний үр хүүхдүүд санаачлан уг хөшөөг босгосон байна.
Цагааннуур сум нь газар тариалан эрчимтэй хөгжсөн нь малын тэжээл үйлдвэрлэх боломжийг олгож байгаа төдийгүй ойт хээрийн бүс нутагт ордгоос гадна Хангай үүлдрийн хонийг олон жил малласан малчид тэдний үр хүүхдүүд нэлээдгүй байгаа нь цаашид уг хонийг өсгөн үржүүлэх боломжтой гэдгийг сумын ИТХ –ын дарга онцолж байсан юм. Иймээс ч Хангай хонины тоо толгойг өсгөх талаар багагүй ажлыг хийхээр төлөвлөсөн байна.
Нарийн, нарийвтар ноост хонины аж ахуйг хөгжүүлснээр монгол нарийн даавуу, сүлжмэл эдлэл хийх боломжтой болсон. Хангай хонины 300-400 грамм ноосоор 1 метр даавуу хийдэг бол, монгол хонины 1 кг ноосоор 1 метр цэмбэ хийдэг. Үе үеийн олон эрдэмтэн мэргэд, мэргэжилтэн, малчдын нөр их хөдөлмөрийн үр дүнд нарийн ноост Хангай үүлрийг бий болгосон хэмээн эрдэмтэн Минжигдорж ярьж байлаа.
Ийнхүү Цагааннуур суманд Хангай хонь өсгөн үржүүлсний 60 жилийн ойн үйл ажиллагаа өргөн дэлгэр болж өнгөрлөө. Энэ үеэр даага, их насны морь уралдуулж, хүчит 32 бөхийн болон хүүхдийн барилдаан боллоо. Мөн ахмад малчид болон сайн малчдаа шагнаж урамшууллаа.
Эх сурвалж: Монголын мэдээ сувгийн Сэлэнгэ аймаг дахь сурвалжлагч Я.Наранцэцэг
| Хангай хонь хөшөөтэй боллоо | ||
| Үзсэн: 786 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.