Шууд Chart

Еврокомиссын шинэ тэргүүнд нэр дэвшигчийг тодруулж чадаагүй байна

2019-07-02 09:54:10

Европын Холбооны  дээд  уулзалт  түүхэнд хамгийн урт хугацаагаар буюу  15  цагийн туршид үргэлжилсэн ч Еврокомиссын шинэ тэргүүнд нэр дэвшигчийг тодруулж  чадсангүй. Гол санал зөрөлдөөн Вишеградын бүлгийн  орнууд буюу  Польш, Унгар, Словак, Чехийн байр суурьтай холбоотой байна.

Тодруулбал, тэд Еврокомиссын тэргүүнээр сонгогдох хамгийн өндөр магадлалтай, гол нэр дэвшигч болох Нидерландын социал демократ намын гишүүн Франс Тиммермансийг дэмжихээс татгалзсаар байгаа юм. Уг нь түүний нэрийг дэвшүүлж Европарламентад өргөн барьж санал хураалт явуулахыг Германы канцлер Меркель, Францын Ерөнхийлөгч Макрон нар дэмжээд  байсан юм. Ийнхүү Тиммерманс нэгэнт  шаардлагатай дэмжлэг авч чадахааргүй нь тодорхой болсон учир   Европын зөвлөлийн тэргүүн Доналд Туск дахин өөр 3 нэр дэвшигч санал болгосон ч  баттай дэмжигдэх нэр дэвшигч алга л байна.

2019-2024 оны хооронд Еврокомисс, Европарламентыг  удирдах  хүмүүсийг шинээр сонгох болоод байгаа вм. Түүнчлэн Европын төв банк,  Европын зөвлөлийн  шинэ тэргүүн,  аюулгүй байдал гадаад бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгчид  нэр дэвшигчийн нэрийг ч Европарламентад  өргөн барих ёстой юм. 

Европарламентын тэргүүнээс бусад албан тушаалтнуудын бүрэн  эрхийн хугацаа ирэх 10 дугаар сарын 31 нээр дуусгавар болно. Гэхдээ нэр дэвшигчийг  нь  ирэх 3-ны өдөр анхдугаар чуулганаа хийх  Европарламентын  хуралдаанд  өргөн барьж хэлэлцүүлэх ёстой юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Еврокомиссын шинэ тэргүүнд нэр дэвшигчийг тодруулж чадаагүй байна  
Үзсэн: 490 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй