Хонгконг Британийн эзэмшлээс гарч БНХАУ-ын засаг захиргааны тусгай дүүрэг болсны 22 жилийн ойн өдрийг эсэргүүцлийн өргөн жагсаалаар тэмдэглэж байна. Гэвч олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөнөөс болж энэ өдрийг баяр ёслолын байдалтай бус аюулгүй байдлын өндөржүүлсэн хамгаалалт дор тэмдэглэж байна.
Хонгконгийн цагдаа нар төв гудамжнуудыг өнөө өглөөнөөс бүхэлд нь бүслэн хаасан байлаа. Олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөнтэй холбоотойгоор баярын арга хэмжээнүүдийн хөтөлбөрийг багасгасан байна. Үзэсгэлэнгийн төв талбайд төрийн далбаа өргөх ёслолыг жагсагчид тасалдуулах гэснээс болж мөргөлдөөн хүртэл үүссэн байна. Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, бороохой ашиглахад хүрч, хэд хэдэн хүн гэмтэж бэртсэн мэдээ ч байна.
Хотын төвд олон хүн цуглуулахгүйн тулд цагдаагийнхний шийдвэрээр метроны 2 станцыг хаасан байна. Харин Хонгконгийн залуус, сөрөг хүчнийхэн энэ Даваа гарагт орон нутгийн цагаар 15 цагт эсэргүүцлийн гол жагсаалаа эхлүүлсэн. Тэд сэжигтэн шилжүүлэн өгөх гэрээг эх газрын Хятадтай байгуулах тухай хуулийн төслийг бүрэн хүчингүй болгохыг шаардаж, ардчилсан эрх, эрх чөлөөгөө хамгаалахаа илэрхийлэн жагсацгаасан байна.
| Хонгконгод аюулгүй байдлыг өндөржүүлэн хамгаалжээ | ||
| Үзсэн: 659 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.