АНУ-ын эсэргүүцлээс болж Туркийн талын Оросоос зенит пуужингийн С-400 цогцолбор худалдаж авах үйл явц саатсаар өнөөг хүрсэн. Тэгвэл Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган АНУ-тай энэ талын санал зөрөлдөөнөө арилгаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Түүгээр ч зогсохгүй ирэх 10 хоногийн хугацаанд Оросын талаас С-400 цогцолборуудаа авна гэж мэдээллээ. Тэрээр Японы Осакад болсон "Их 20"-ийн дээд уулзалтад оролцож байхдаа ийнхүү мэдэгдсэнийг Туркийн НТВ телесуваг онцлон дамжуулсан байна.
Туркийн Ерөнхийлөгч Осакагийн дээд уулзалтын үр дүнгийн хэвлэлийн бага хурал хийлгэх үеэрээ тус улс Оросоос С-400 зенит пуужингийн цогцолбор авсны төлөө АНУ Туркийн эсрэг хориг арга хэмжээ авахгүй гэдгийг мэдэгдсэн юм. Мөн энэ үеэр Анкара Америкийн талаас 5 дахь үеийн Ф-35 сөнөөгч онгоц 100 г авах гэж байгааг мэдэгдсэн юм. Турк Оросын зенит пуужингийн системийг худалдан авах гэснээс үүдэн Вашингтон, Анкарагийн харилцаа сүүлийн саруудад эрс хурцдаад байсан билээ.
| ОХУ-ын C-400 цогцолборыг ирэх 10 хоногийн дотор Туркэд нийлүүлнэ | ||
| Үзсэн: 522 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.