Шууд Chart

Хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа

2019-07-02 11:46:04

Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатараар ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-ын ӨМӨМЗО-ы Зүүн үзэмчин  хошуу, Шилийн гол аймагт албан ёсны айлчлал хийгээд ирлээ. 10 жилийн дараа хийгдэж буй уг айлчлалын үеэр хоёр талын хамтын ажиллагааг нийгмийн бүх салбарт шинэ түвшинд гаргах талаар санал солилцож, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Энэхүү айлчлал нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болон Сүхбаатар аймагт зохион байгуулагдах БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол,  Туньляо, Улаанхад, Монгол улсын Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймаг хоорондын зургаан талт хамтын ажиллагааны тавдугаар уулзалтын өмнө болж буйгаараа онцлог. Сүхбаатар аймаг нь газар зүйн байршлаараа Монгол улсыг далайн боомттой холбох “Бичигт”,  Шилийн гол аймгийн Зүүн хатавч, Ляонин мужийн Жинжөү боомтуудаар дамжуулан БНХАУ-ыг ОХУ-тай холбох хамгийн дөт авто болон төмөр замыг нээх боломжтой бүс нутаг гэдгийг Сүхбаатар аймгийн засаг дарга уулзалтын эхэнд тодотгов. Иймд Монгол улсын зүүн бүсийн 3 аймаг цаашлаад Хятад Монгол хоёр улсын хамтын ажиллагаанд чухал байр суурь эзлэх Бичигт боомтыг нүүлгэн шилжүүлэлт, Бичигт –Хөөт чиглэлийн төмөр зам, Хөөтийн аж үйлдвэрийн парк,  Бичигт- Баруун-Урт чиглэлийн хатуу хучилттай авто зам, уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох хүнд даац, тусгай зориулалтын авто зам, Тамсаг-Бичигт чиглэлийн авто замын асуудал зэрэг томоохон хэд хэдэн төслүүдийг эхлүүлэх зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн  Бичигт-Зүүн хатавчийн  боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, ачаа бараа эргэлтийг сайжруулах чухал хэрэгцээ шаардлага байгааг талууд онцлоод энэ бүхнийг тусгасан хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааг нийгмийн бүхий л салбарт хэрэгжүүлнэ. Энэ удаад боловсрол, соёл урлаг, ХАА, аялал жуулчлал, уул уурхай, эдийн засаг, эрүүл мэнд, хил орчмын гэмт хэргийг бууруулах чиглэлд хамтарна. Сүхбаатар  аймгийн Боловсрол соёл урлагийн газрынэ хувьд Зүүн үзэмчин хошуутай хамтын ажиллагаатай ч энэ удаад илүү өргөн боломжууд нээгдэж байгааг хэллээ.

10 жилийн дараа хийгдэж буй аймгийн засаг даргын айлчлалыг өндөр үр дүнтэй боллоо гэдгийг шилийн гол аймгийн удирдлагууд онцолж байсан юм. Улмаар БНХАУ-ын ӨМӨЗОны Зүүн үзэмчин хошуу тэр дундаа Шилийн гол аймаг цаашид Сүхбаатар аймагтай байнгын найрсаг харилцаатай байж, Шилийн гол аймгийн зүгээс Сүхбаатар аймгийн ард иргэдийн сайн сайхны төлөө бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. 

Эх сурвалж: Сүхбаатар аймаг дахь Монголын мэдээ сувгийн сурвалжлагч Т.Одончимэг

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа   
Үзсэн: 718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй