
Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг МЖБХ-ноос зарлав.
Тус тэмцээн ирэх наймдугаар сарын 24-31-нд Японы нийслэл Токио хотод болно. Харин үүнд хамгийн их итгэл хүлээлгэж байсан тамирчдын нэг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумьяа өнжихөөр болжээ.
Ийнхүү багийн бүрэлдэхүүнийг танилцуулья:
Эрэгтэй
- 60 кг: ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин
- 66 кг: ОУХМ Ё.Басхүү
- 73 кг: ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Одбаяр, Азийн аварга Ц.Цогтбаатар
- 81 кг: Азийн аварга О.Ууганбаатар
- 90 кг: ОУХМ Г.Алтанбагана
- -100 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Л.Отгонбаатар
- +100 кг: Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр, ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр
Эмэгтэй
- 48 кг: ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг
- 52 кг: залуучуудын олимпийн аварга Л.Сосорбарам, ОУХМ Б.Хорлоодой
- 57 кг: ОУХМ Л.Энх-Отгон
- 63 кг: ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг, ОУХМ Б.Ганхайч
- 70 кг: ОУХМ Ц.Энхчимэг
- -78 кг: ОУХМ О.Мөнхцэцэг.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Сумьяа энэ удаагийн ДАШТ-ийг гэрээсээ үзнэ | ||
Үзсэн: 9464 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.