Шууд Chart

Самбо бөхийн “Дэлхийн цом” тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно

2019-07-04 09:35:01

Жүдо бөхийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, самбогийн дэлхийн хоёр, Европын дөрвөн удаагийн аварга Натик Багиров Монголд иржээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит самбо бөхийн холимог багийн “Мазаалай” “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч “Белаз” компанийнхан түүнийг манай улсад урьсан аж.

Өдгөө 54 настай Н.Багировыг Монголчууд “Атланта-1996” олимпод зодоглохдоо хүрэл медалийн төлөөх барилдаанд Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахад ялагдан, V байрт шалгарснаар нь илүү сайн мэднэ. Тэрбээр 1992 онд Беларусьт болсон самбо бөхийн ДАШТ-д түрүүлж, зургаан жилийн дараа амжилтаа давтсан билээ.

1995, 1999 онд жүдо бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн тэрбээр Монголын тамирчдад сургалт явуулан, энэ сарын 14-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох “Дэлхийн цом”-д зодоглох самбочдын бэлтгэлийг хийлгэх аж.

Тус тэмцээнд спортын самбын эрэгтэйчүүдийн 68, 74, +100, эмэгтэйчүүдийн 48, 56, 68, байлдааны самбын 62, -90, +90 кг-д тус тус есөн хүний багаар халз өрсөлдөнө.

Тэмцээний шагналын сан 80 мянган ам.доллар бөгөөд түрүүлсэн багт 30, үзүүрлэсэн багт 20, гуравдугаар байрт шалгарсан хоёр багт тус бүр 10 мянган ам.долларын мөнгөн шагнал, цом гардуулах аж.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Самбо бөхийн “Дэлхийн цом” тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно   
Үзсэн: 1389 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй