Киргизийн нийслэл Бишкек хотноо Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаеваг дэмжигчдийн жагсаал боллоо. Энэхүү жагсаалыг Атамбаевийн үүсгэн байгуулсан Социал демократ намаас зохион байгуулсан юм байна. Жагсаалд нийт 500 гаруй хүн оролцсон байна. Тэд экс ерөнхийлөгчийг улс төрийн шалтгаанаар мөрдөж мөшгиж байгааг зогсоохыг шаардаж байсны дээр одоогийн төрийн тэргүүн Сооранбая Жээнбековоос огцрохыг шаардаж байлаа.
Өнгөрсөн 6-р сарын 27-ны өдөр Киргизийн парламент Атамбаевийн халдашгүй дархан эрхийг нь хүчингүй болгож эрүүгийн хариуцлагад татах боломжтой болгосон юм. Экс Ерөнхийлөгчийг авилга хээл хахууль авсан, хууль бусаар газар авсан, алдартай гэмт хэрэгтнийг сулласан зэрэг олон хэрэгт сэжиглэн буруутгаж байгаа юм.
| Бишкект ерөнхийлөгч асан Атамбаевийг дэмжигчдийн жагсаал боллоо | ||
| Үзсэн: 489 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.