АНУ-ын Ерөнхийлөгч маргааш тохиох тусгаар тогтнолын өдрөө байлдааны сөнөөгч, бөмбөгдөгч онгоцууд, хуягт танктайгаар тэмдэглэхээ мэдэгдсэн. Тэгвэл хуягт танкуудыг өнгөрсөн шөнө ачааны галт тэргээр тээвэрлэн Вашингтон хотод авчирсан байна.
Ассошэйтэд прессийн дамжуулснаар М1, Абрамс танкууд болон байлдааны бусад хуягт техникүүдийг Вашингтон хотын Авраам Линкольнийн дурсгалын цогцолбор бүхий хүрээлэнд байрлуулсан байна. Байлдааны хуягт техникүүдээр маргааш болох Тусгаар тогтнолын тунхаг бичгийг баталсны ойн өдөрт зориулсан томоохон цуглааныг чимэх бололтой байна гэж хэвлэлүүд мэдээлж байна. Харин байлдааны нисдэг тэрэг, сөнөөгч бөмбөгдөгч онгоцуудыг энд цугласан олон дээгүүр нисгэхээр төлөвлөж байгаа бололтой. Одоогоор Тусгаар тогтнолын баярын байлдааны техникүүд ашиглах арга хэмжээний хөтөлбөрийг нийтэд дэлгээгүй байна.
| Хуягт танкуудыг Вашингтон хотод ачааны галт тэргээр авчирчээ | ||
| Үзсэн: 1097 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.