Шууд Chart

БНХАУ, БНТУ терроризмтой тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаа өргөжүүлнэ

2019-07-04 15:26:23

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд болсон дээд уулзалтын үр дүнд 2 улс терроризмтой тэмцэх,  аюулгүй байдлаа хангах, чиглэлээрх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцсон байна. Үүний зэрэгцээ Хятадын дарга Ши Жиньпин   Туркийн Ерөнхийлөгч Эрдоган нар худалдаа, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амалцгаасан байна.

Хоёр улсын удирдагч БНХАУ-ын засгийн газрын санаачлага болох Бүс ба замын хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, эрчим хүч, боловсролын салбар дахь харилцаа хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээ илэрхийлсэн байна. Мөн Хятадын дарга Ши Жиньпин энэ уулзалтынхаа үеэр  2 тал бүс нутгуудын тулгамдсан асуудлууд дээр холбоо харилцаа тогтоож, улс төрийн аргаар тэдгээрийг зохицуулахад хамтын дэмжлэг үзүүлэх ёстойг онцолжээ. Үүний зэрэгцээ Туркийн Ерөнхийлөгч Эрдоган бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг хангахад Турк Хятадын харилцаа холбоо ихээхэн чухлыг онцлон тэмдэглээд улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ, БНТУ терроризмтой тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаа өргөжүүлнэ  
Үзсэн: 450 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй