Шууд Chart

Питер Наварро: Вашингтон Бээжингийн худалдааны яриа хэлэлцээ зөв чиглэлд үргэлжилж байна

2019-07-04 15:42:05

АНУ, БНХАУ-ын худалдааны яриа хэлэлцээ зөв чиглэлд үргэлжилж байна хэмээн Цагаан ордны дэргэдэх худалдааны асуудал эрхэлсэн Үндэсний зөвлөлийн тэргүүн Питер Наварро мэдэгдээд байна. Тэрээр Си эн Би Сид өгсөн ярилцлагынхаа үеэр ийнхүү мэдэгдсэн байна. 

Мөн тэрээр хэдийгээр амаргүй байгаа ч 2 талын өмнөх шатны хэлэлцээнүүд одоогийн  яриа хэлэлцээний суурь болж өгч байна гэж үзэж байгаагаа ч  илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ АНУ яг одоогийн байдлаар Хятадын холбоо харилцааны Хуавэй компанийг хар жагсаалтаасаа хасах төлөвлөгөөгүй  байгааг мэдэгдсэн. Хуавэй болон 5 жи сүлжээтэй холбоотой АНУ-ын бодлого байр сууринд өөрчлөлт ороогүйг тэрээр онцолсон.  харин   Хуавэйгийн процессорыг цөөн тоогоор худалдан авах асуудал нь өнөөгийн нөхцөл байдалд  нэг их нөлөөлөхгүй хэмээн Наварро мэдэгдсэн байна. 

Нью-Иорк таймсийнхан АНУ-ын Интел, Микрон технологи зэрэг процессор үйлдвэрлэгч компаниуд Ерөнхийлөгч Дональд Трампын хоригийг үл  тоон  Хуавэй компанитай хамтран ажиллаж байгаа тухай мэдээлсэн байсны хариуд Америкийн худалдааны асуудал эрхэлсэн Үндэсний зөвлөлийн тэргүүн Питер Наварро мэдэгдээд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Питер Наварро: Вашингтон Бээжингийн худалдааны яриа хэлэлцээ зөв чиглэлд үргэлжилж байна  
Үзсэн: 522 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй