Канадын засгийн газар Украинд ардчилсан шинэтгэл хийхэд нь зориулж 25 сая канад долларыг ойрын 6 жилийн дотор хуваарилахаар болоод байна. Энэ тухай Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Торонто хотноо Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзсаныхаа дараа мэдэгдсэн юм.
Үүний зэрэгцээ Канад улс зэвсэг нийлүүлж болох орнуудын жагсаалтдаа Украиныг нэмж оруулах гэрээнд гарын үсэг зурсан байна. Канадын зэвсэгт хүчний Юнифер ажиллагааны хүрээнд 2015 оноос хойш Украинд Канадын цэргийн 200 гаруй сургагч багш байрлаж байгаа юм. Тэгвэл өнгөрсөн 3-р сард Украины цэрэг офицерүүдийг сургах энэ ажиллагааны хугацааг 2022 он хүртэл сунгасныг Канадын Ерөнхий сайд мөн мэдэгдсэн юм. Хоёр орны удирдагчийн уулзалтаар Украинд хуягт техник нийлүүлэх тохиролцоонд хүрсэн байна. Торонтод Украины шинэтгэлийн асуудлаарх олон улсын 3-р бага хурал өчигдөр эхэлсэн юм.
Өнөөдөр өндөрлөх энэ бага хуралд барууны шинжээч, улс төрчид оролцож байгаа юм. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тус бага хуралд оролцохоор ийнхүү Канадад хүрэлцэн ирээд байгаа юм.
| Канад улс ирэх 6 жилд Украинд 25 сая канад доллар хуваарилна | ||
| Үзсэн: 493 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.