Өнгөрсөн 7 хоногт Японы Осака хотноо болсон Их хорийн дээд уулзалтын хүрээнд АНУ, БНХАУ–ын удирдагчдын уулзалт болсон. Энэ уулзалтаар худалдааны маргаантай асуудлаарх яриа хэлэлцээгээ гацаанаас гаргаж үргэлжлүүлэх тохиролцоонд хүрсэн. Энэ нь олон улсын хөрөнгийн болон түүхий эдийн зах зээлд нааштай дохио болон очсон тухай бид мэдээлж байсан. Гэвч үйлдвэрлэгчид Вашингтон Бээжингийн худалдааны дайн тийм амархан дуусчихгүй гэж үзэж байх шиг байна.
Дэлхийд алдартай компьютер, ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэгч компаниуд болох Эйч Пи, Делл, Майкрософт, Амазон зэрэг компаниуд үйлдвэрүүдийнхээ заримыг Хятадын нутаг дэвсгэрээс гарган нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгаатай холбоотойгоор дээрх дүгнэлтийг мэргэжилтнүүд хийж байна. Томоохон компаниудын энэ төлөвлөгөөний тухай мэдээллийг Никкей мэдээлэлд ойр эх сурвалжуудаасаа аван нийтэлсэн байна. Мөн технологийн компаниуд ийм төлөвлөгөө өчигдөр гаргаагүй.
Харин Дональд Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын дараа ч өөрчлөхгүй байгаа нь нөхцөл байдал хэтэрхий тодорхой бус байгаатай холбоотой гэж эх сурвалжууд мэдэгдэж байгаа юм байна. зах зээлийн 40 хувийг хянадаг Эйч Пи Деллийнхэн Хятад дахь нөүтбүүк үйлдвэрлэлийнхээ 30 орчим хувийг өөр улс руу гаргахаар төлөвлөж байгаа юм байна. Харин Эйч ПигийнхэнТайвань, Тайланд руу үйлдвэрлэлээ нүүлгэн шилжүүлэх боломжийг судалж байгаа гэсэн мэдээлэл ч байгаа юм. Бүр ирэх 3-р улиралд нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаагаа эхлүүлж магадгүй байна. Майкрософт Гүүгл, Амазон, Сони, Нинтендргийнхон Тайландаас гадна, Вьетнам Филиппин, Индонези гэсэн улсууд руу үйлдвэрлэл үйлчилгээгээ шилжүүлэхээр судалж байгаа юм байна.
Гэхдээ дан ганц Америк Хятадын худалдааны дайнаас гадна ажиллах хүчний зардал, хомстол зэргээс болж ийм арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг ч мэдээлж байна.
| Дэлхийд алдартай томоохон компаниуд Хятад дахь үйлдвэрүүдээ нүүлгэхээр төлөвлөж байна | ||
| Үзсэн: 544 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.