Шууд Chart

Еврокомиссын тэргүүнд нэр дэвшигч Страсбургэд хүрэлцэн ирээд байна

2019-07-04 16:55:40

Жан Клод Юнкерийн оронд Еврокомиссыг ирэх 5 жилийн хугацаанд удирдахаар нэр дэвшээд байгаа Германы батлан хамгаалахын сайд хатагтай Фон Дер Ляйен Европарламентын гишүүдийн дэмжлэгийг авах зорилгоор Страссбург хотод хүрэлцэн ирээд байна. Европын Холбооны 28 орны удирдагч ширүүхэн маргаж, удтал хэлэлцсэний эцэст түүний нэрийг  Европарламентад өргөн барихаар шийдвэрлэсэн юм.

Хатагтай Урсула фон дер Ляйен Страсбургэд хүрэлцэн ирсэн даруйдаа барууны төв үзэлт Европын ардын намаас Европарламентад сонгогдсон гишүүдтэй уулзалт хийсэн байна. Энэ үеэрээ тэрээр Еврокомиссын тэргүүнээр сонгогдвол тус намтай нягт хамтран ажиллах болно хэмээн амласан байна. Түүний нэрийг Еврокомиссын тэргүүнд дэвшүүлснийг гэнэтийн шийдвэр байлаа гэж судлаачид тодорхойлж байгаа. Уг нь өмнө нь  Еврокомиссын тэргүүнд  Нидерландын социал демократ намын  гишүүн  Франс Тиммермансийн нэрийг дэвшүүлэх магадлал өндөртэйд тооцогдож байсан..

Уг нь түүний нэрийг дэвшүүлж Европарламентад өргөн барьж санал хураалт явуулахыг Германы канцлер Меркель, Фрөнцын  Ерөнхийлөгч Макрон нар дэмжиж тохиролцоонд хүрчихээд байсан юм. Гэвч ийнхүү Тиммерманс нэгэнт шаардлагатай дэмжлэг авч чадахааргүй нь тодорхой болсон учир   дахин өөр нэр дэвшигчид санал болгосон байна. Гэхдээ шинэ 3 нэр дэвшигч дотор Урсулагийн нэр багтаагүй байсан юм. Одоо Еврокомиссын шинэ  тэргүүн Европарламентын 751 гишүүний 376 аас дээш санал авч байж сонгогдох ёстой юм. Санал хураалт  энэ  сарын  дундуур болох юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Еврокомиссын тэргүүнд нэр дэвшигч Страсбургэд хүрэлцэн ирээд байна  
Үзсэн: 719 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй