Шведийн тусгай элч төлөөлөгч Кент Харстед Умард Солонгост айлчилж байна. Өчигдөр тэрээр Пёньян хотноо БНАСАУ-ын гадаад хэргийн сайд Ри Ионг Хотой уулзалт хэлэлцээ хийсэн тухай Умардын цахилгаан мэдээний агентлаг дамжуулж байна.
Шведийн тусгай элч Умард Солонгост Австралийн иргэн Алек Сигли ор сураггүй болсон гэх асуудлыг тодруулахаар ийнхүү Пёньянд 4 өдрийн айлчлал хийж байгаа юм байна. Австралийн гадаад хэргийн яамнаас тус улсын иргэн ор сураггүй болсон гэх нөхцөл байдлыг шуурхай судалж тодруулахыг чармайж байгаагаа өнгөрсөн 7 хоногийн сүүлчээр мэдэгдэж байсан юм. Орон нутгийн хэвлэлүүдийн дамжуулж байгаагаар Перт хотын оюутан 29 настай Алек Сигли Пёньян дахь Ким Ир Сений нэрэмжит их сургуульд Солонгосын утга зохиол чиглэлээр магистр хамгаалсан юм байна. Гэвч түүнийг өнгөрсөн сарын 25 наас хойш холбоогүй болж сураг тасарсан тухай ар гэрийнхэн нь мэдэгдсэн байна.
Харин БНАСАУ-тай дипломат харилцаатай, АНУ, Канад, Австралийн Умард Солонгос дахь иргэдэд консулын үйлчилгээ үзүүлж, дээрх улсуудын хэргийг түр хамаардаг Шведийн тал Австралийн албаныхны хүсэлтээр ийнхүү Алек Сиглигийн талаар албан мэдээлэл цуглуулахаар тусгай элч төлөөлөгчөө илгээсэн нь энэ юм.
| Шведийн тусгай элч БНАСАУ-д айлчилж байна | ||
| Үзсэн: 564 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.