ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины албан ёсны айлчлалтай холбоотойгоор Италийн Ром хотод аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээнүүдийг аваад байна. Хотын гудамж талбайн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох, агаараас хотод ажиглалт хийх, цагдаагийн өндөржүүлсэн хамгаалалт гаргах мэт арга хэмжээнүүдийг Путин Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотойгоор авч байгаа юм байна.
Тасс агентлагийн мэдээлж байгаагаар хотод аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авах төлөвлөгөөг тусгай хорооноос боловсруулсан байна. гэхдээ өмнө нь Хятадын дарга Ши Жиньпиныг айлчлах үеэр ч ийм өндөржүүлсэн арга хэмжээнүүдийг авч байсан байна. Өнөөдөр цагдаа, цэргийн мянга гаруй ажилтан харуул хамгаалалтад гарна. Мэргэн буучид Ерөнхийлөгчийн цуваа явж өнгөрөх гудамжуудад байрласан байх юм байна. Мөн нисэгчгүй төхөөрөмж нисдэг тэргээр агаараас хяналт хийх юм байна. Оросын төлөөлөгчид байрлах бүсэд хөдөлгөөнт холбооны сүлжээнд ч хяналт тавих юм байна.
| Ром хотод аюулгүй байдлыг өндөржүүлжээ | ||
| Үзсэн: 765 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.