Шууд Chart

Японы парламентын дээд танхимын сонгуулийн сурталчилгаа эхэллээ

2019-07-04 17:36:53

Японд ирэх 21-ны өдөр болох Парламентын дээд танхимын сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгааны ажил өнөөдөр албан ёсоор эхэлж байна.    Ерөнхий сайд  Абэ Шинзо тэргүүтэй Японы сайд нарын танхим засгийн эрхэнд гарснаас хойш 6 жил хагасын хугацаа өнгөрч байгаа юм. Тэгвэл олон нийт Абэ Шинзогийн засгийн газар ямар дүн тавихаа энэ сонгуулийн санал хураалтаараа илэрхийлнэ гэж ажиглагчид тодорхойлж байгаа юм. Мөн  ирэх  10-р сард засгийн газар хэрэглээний татвар нэмэхээр төлөвлөсөн, мөн тэтгэврийн шинэтгэл хийхээр ч төлөвлөж байгаа.  Энэ өөрчлөлтүүдийг нь Японы иргэд хэр хүлээн авч байгааг сонгуулийн дүнгээр тодорхойлно гэж харж байгаа юм.

Абэ Шинзогийн тэргүүлж буй эрх баригч эвслийнхэн сонгуулийн дүнд олонхийн суудлаа хадгалж үлдэнэ гэдэгтээ итгэлтэй байна.  Японы парламентын дээд  танхим өнгөрсөн  жилийн  сонгуулийн хуулийн шинэтгэлийн дараагаар 242-245 суудалтай болж нэмэгдсэн. Тиймээс 6 жилийн  бүрэн эрхийнх нь хугацаа  нь дуусч байгаа 121  гишүүн,  нэмэх нь 3 шинэ  гишүүний бүрэн эрхийн төлөө  улс төрчид  энэ удаагийн сонгуулиар өрсөлдөнө. 2022 онд  үлдсэн гишүүдийн бүрэн эрх дуусахаар явуулах сонгуулийн дараа нийт суудлын тоо 248 болж нэмэгдэх юм. Энэ сонгуулиар 124 гишүүний 74 нь  нэг мандаттай тойрогт нэр дэвшин өрсөлдөж  дээд танхимд орох ёстой. Харин 50 нь пропорционал системээр сонгогдох юм.

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы парламентын дээд танхимын сонгуулийн сурталчилгаа эхэллээ  
Үзсэн: 465 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй