Шууд Chart

Ё.Басхүү 2019 онд нийт 20 барилдаан хийснээс 16 ялж, дөрөв ялагджээ

2019-07-05 13:23:34

Жүдо бөхийн энэ оны насанд хүрэгчдийн ДАШТ-нд оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг та бүхэнд цувралаар танилцуулж байна.

Тэмцээний 66 кг-ийн жинд өрсөлдөх ОУХМ Ё.Басхүү 2019 оны Азийн аваргын хүрэл медальт, бага дэлхийн аваргын хүрэл медальтай. Тэрбээр дэлхийн чансаанд 2727 оноотойгоор 14 дүгээр  байрт бичигдэж байгаа бөгөөд карьертаа олон улсын тэмцээнд 50 барилдаан хийж 35 ялж, 15 ялагдсан 70 хувьтай байна.

Ялалтаас нь онцолбол 2017 оны арваннэгдүгээр сард зохиогдсон “Гаага-2017” гран при тэмцээнд түрүүлж, олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) цуврал тэмцээнүүдээс анхны медалиа хүртэж байв. Түүнчлэн “Их дуулга” ангилалын тэмцээн болон гран при ангилалын тэмцээнээс гурван медаль хүртээд байна. 

Түүний олон улсын тэмцээний амжилтаас дурдвал:

  • Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль – 2019 он
  • Осакагийн гранд слам тэмцээний хүрэл медаль – 2018 он
  • Дьюселлдорфын гранд слам тэмцээний хүрэл медаль – 2019 он
  • Бакугийн гранд слам тэмцээний хүрэл медаль – 2019 он
  • Гаага гран при тэмцээний алтан медаль – 2017 он
  • Хөх хот гран при тэмцээний хошой хүрэл медаль – 2017, 2019 он
  • Екатеринбургийн гранд слам тэмцээний хошой VII байр – 2017, 2018 он

Тэрээр 2019 онд нийт 20 барилдаан хийж 16 ялж, дөрөв ялагдсан бөгөөд ялалт нь 80 хувьтай байна. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ё.Басхүү 2019 онд нийт 20 барилдаан хийснээс 16 ялж, дөрөв ялагджээ  
Үзсэн: 1384 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй