Энэ зун Энэтхэгт цаг агаар хэт халж байгаагаас болж 100 гаруй хүн амь насаа алдсан байна. Түүгээр ч зогсохгүй ирэх жилүүдэд хэт халалт үргэлжилж, бүр цаг агаарын хэм нэмэгдэх төлөвтэй байгаагаас болж хүн амьдрах боломжгүй бүс нутаг нь тэлж байгааг Си эн эн онцлон хөндсөн байна. Уг нь бол Энэтхэгт 3-7 сарын хооронд л хэт халдаг.

Харин борооны улирал эхэлбэл цаг агаарын хэм бага ч гэсэн буурдаг байсан. Гэвч сүүлийн жилүүдэд цаг агаарын хэт халалтын хугацаа уртсах болсон байна. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх засгийн газар хоорондын бүлгийн шинжээчдийн мэдээллээр бол Энэтхэг улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр хохирч байгаа улсуудын нэгд орж байна. Массачусетсийн технологийн хүрээлэнгийн шинжээчид дэлхийн улс орнууд хорт хийн хаягдлын хэмжээгээ бууруулж улмаар цаг агаарын хэмийн өсөлтийг хязгаарласан ч Энэтхэгт цаг агаар нь хэт халж хүмүүсийг амьдрах чадварыг улам бүр сорьсоор байх болно гэж дүгнэсэн байна.



| Энэтхэгт хэт халалтаас болж 100 гаруй хүн амиа алджээ | ||
| Үзсэн: 721 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.