Шууд Chart

Одоогоор 200 гаруй бөх бүртгүүлээд байна.

2019-07-10 13:14:14

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхчүүдийн бүртгэл Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.

Өчигдөр Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, улсын арслан Х.Мөнхбаатар, Ц.Содномдорж, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Азжаргал, Р.Пүрэвдагва, Д.Ганхуяг, улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан Б.Сайнбаяр, Н.Жаргалбаяр нарын зэрэг өндөр цолтой бөхчүүд бүртгэлд хамрагдсан байна.

Мөн улсын харцага тав, улсын начин 28, аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүд нийлсэн нийт 200 гаруй бөх бүртгүүлэжээ.

Өнөөдөр бүртгэл 18:00 цаг хүртэл Бөхийн өргөөнд үргэлжилнэ.

Улсын наадамд барилдах бөхчүүд цолны үнэмлэх, хоёр хувь цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд бөхчүүд гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх шаардлагатай аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Одоогоор 200 гаруй бөх бүртгүүлээд байна.   
Үзсэн: 1006 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
baterdene [127.0.0.xxx] 2019-07-12 20:13
Oyunbold tvrvvlen
Зочин [127.0.0.xxx] 2019-07-12 20:13
oyunbold tvrvvlen

Бидэнтэй нэгдээрэй