Баяр наадмын сурын харваанд эрэгтэйчүүдээс спортын мастер Төв аймгийн Зуунмод сумын харваач Э.Цогбаяр тэргүүллээ.
Ардын хувьсгалын 98, Төв аймаг байгуулагдсаны түүхт 96 жилийн ойн баяр наадмын сурын харваанд эрэгтэй 80 гаруй харваачид, эмэгтэй 30 гаруй харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдөж дүнгээ гаргасан байна.
Төв аймгийн баяр наадмын сурын харваанд эрэгтэйчүүдээс тэргүүн байрыг спортын мастер Төв аймгийн Зуунмод сумын харваач Э.Цогбаяр, эзэлсэн бол удаах байрыг Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат спортын мастер Б.Мэндбаяр нар тус тус эзэлж шилдгүүд болжээ.
Харин сурын харваанд эмэгтэйчүүдээс Өмнөговь аймгийн харьяат Монгол улсын гоц мэргэн харваач О.Чинзүрх тэргүүлж, Дорноговь аймгийн Баян-Уул сумын харьяат спортын мастер М.Мөнхцэцэг удаалсан байна.
Мөн өсвөрийн 26 харваач оролцсоноос тэргүүн байрыг эрэгтэйчүүдээс Хилчин спорт хорооны харваач Б.Мөнхжин, эмэгтэйчүүдээс Төв аймаг 100 мэргэн холбооны харваач Н.Ариун-Эрдэнэ тэргүүлж аймгийн баяр наадмын шилдгүүд болжээ.
Сэтгүүлч: Т.Саранчимэг
| Баяр наадмын сурын харваанд эрэгтэйчүүдээс Э.Цогбаяр тэргүүллээ | ||
| Үзсэн: 715 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.