Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98, Төв аймаг байгуулагдсаны 96, Зуунмод хот байгуулагдсаны 77 жил, Сэргэлэн сумын уугуул Монгол улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Билэгийн Дамдинсүрэн, Монгол улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Лувсанжамбын Мөрдорж нарын мэндэлсний 100 жилийн ойн баяр наадам өнөөдөр ёслол төгөлдөр эхэллээ.
Баяр наадмын нээлтэд 2 их хөгжмийн зохиолчийн бүтээлүүд амилсан нь олны анхаарлыг татаж байсан юм. Мөн хөтлөгчид нь 2 их хөгжмийн зохиолчийн дүрээр ард иргэдтэйгээ уулзаж байгаа нь иргэдийн талархлыг хүлээж чадсан байна.
Монголын орчин цагийн хөгжмийн тулгын чулууг тавилцсан, эрдэм чадал, авьяас билэг хосолсон агуу хөгжмийн зохиолчдын маань уран бүтээл, туурвил нь Монголын ард түмэнд төдийгүй дэлхийн урлагийн тайзнаа алдаршиж, 1951 онд хоёр хөгжмийн зохиолчийн хамтран зохиосон “Монгол улсын Төрийн дуулал”-ын аялгуу нь үеийн үед Монгол хүн бүрийн зүрхэнд хоногшин, эх орноороо бахархах, омогших, туурга тусгаар бүрэн эрхт Монгол улсын дархлааг бататган илтгэж, хөгжил дэвшил, ялалт амжилтад хөглөж байдаг бүтээл болжээ.
Энэ жилийн хувьд Төв аймгийн баяр наадмын нээлтэд гадаад дотоодын 100 гаруй жуулчид, 900 нутгийн иргэд нийт 1000 гаруй хүмүүс хүрэлцэн ирсэн байна. Мөн 800 гаруй хурдан ажнай шандсаа сорихоор зорин иржээ.
| Баяр наадмын нээлтэд 2 их хөгжмийн зохиолчийн бүтээлүүд амиллаа | ||
| Үзсэн: 704 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.