
Японы мэргэжлийн сүмо бөхийн долоодугаар сарын тэмцээн буюу Нагоя башё талдаа орлоо. Өчигдрийн барилданд их аварга Какүрюү М.Ананд учраа бөхөө давж, ес дэх даваагаа авсан бол их аварга Хакүхо М.Даваажаргал Ичиножёо А.Ичинноровт унаснаар тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд шилжив.
Дээд зиндаанд озэки /арслан/ цолтнуудаас Такаясү үлдсэн бөгөөд долоон даваа, хоёр унаатай явна.
Нагоя хотод болж буй зуны тэмцээнийг их аварга Какүрюү М.Ананд есөн даваатай ганцаараа тэргүүлж эхэлсэн бол их аварга Хакүхо М.Даваажаргал найман даваа, нэг унаатай удаалж байна.
Озэки Таяасү нарын дөрвөн бөх долоон даваа, хоёр унаатай тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд бичигдэж байна.
Манай бөхчүүдээс сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил нэг даваа, найман унаатай болж 50 хувийн амжилтаа үзүүлэх боломжгүй болсон бол Ичиножёо А.Ичинноров зургаан даваа, гурван унаатай башёг үргэлжүүлж байна.
Өнөөдөр 10 дахь өдрийн барилдаан явагдах агаад их аварга Какүрюү Ичиножёотой, их аварга Хакүхо Тамавашитай барилдахаар оноолт таарчээ.
Какүрюү М.Ананд тэргүүлж, Хакүхо М.Даваажаргал удаалж байна | ||
Үзсэн: 1160 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.