Ойрын өдрүүдэд Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар усархаг дуу цахилгаантай бороо үргэлжлэн орж байна. Говь-Алтай аймгийн Алтай сумын Баянцагаан баг “Аж богд” уулын Загалын Индэрт гэдэг газар иргэн Цэцгээ, Алтансүх нарын хотонд 112 бог мал дээр 2019 оны 7 сарын 13-ны өдрийн 14:30 минутанд аянга буусан гэсэн дуудлага аймгийн онцгой байдлын газарт иржээ. Уг газар нь аймгийн төвөөс баруун зүгт 450 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 90 кмт оршдог. Өгсөн мэдээллийн дагуу аймгийн онцгой байдлын газраас ажлын хэсэг гарган газар дээр нь очиж ажиллажээ. Одоогоор холбогдох байгууллагууд хохирлыг барагдуулах талаар ажиллаж байна.
Мэргэжлийн байгууллагын зүгээс аялал зугаалгаар яваа хүмүүс, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүйгээр хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулан үер ус, аянга цахилгааны аюулаас болгоомжтой байхыг сэрэмжлүүллээ.
Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллагууд анхааралдаа авч, хөдөө орон нутгийг зорих иргэд бэлтгэл бэлэн байдлаа сайн хангаж, болгоомжтой зорчихыг анхаарууллаа.
Сурвалжлагч: Р.Төмөрчөдөр
| Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт аянга бууж 112 бог мал хорогдлоо | ||
| Үзсэн: 3097 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.