Шууд Chart

Түр замыг засахаар болжээ

2019-07-30 09:32:57

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын Цайдмаас Дархан хотын тойрог хүртэлх 30.5 км замын ажил сар гаруй үргэлжилж байна. Төв замыг хаасантай холбогдуулан түр замаар зорчиж буй иргэд бухимдалтай байгаа юм. 

Олон улсын хэмжээнд тендер зарлаж гүйцэтгэгчийг шалгаруулсан энэхүү томоохон төсөл өнгөрөгч зургаадугаар сарын 17-нд нээлтээ хийсэн. Зам тээврийн хөгжлийн яамнаас "Дархан-Азза" төрийн өмчит хувьцаат компанид чиглэл өгч түр замыг гаргажээ. Гэвч гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулаагүй, төсөв хөрөнгө байхгүйгээс шалтгаалан 40 гаруй хоногийн хугацаанд түр замын арчлалт хамгаалалт орхигдсон байна.

“Улаанбаатар-Дархан” чиглэлийн одоо байгаа хоёр эгнээ замыг Азийн хөгжлийн банкны бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төслийн хүрээнд өргөтгөж, шинэчлэх ажилтай холбогдуулан иргэд орон нутагтаа гомдол шүүмжлэлийг удаа дараа гаргажээ. Үүний дагуу холбогдох удирдлагууд хандаж болох бүхий л яаманд албан бичиг хүргүүлж, уулзалтуудыг хийсэн байна.

Олон улсын хэмжээнд нээлттэйгээр тендер зарлаж шалгарсан таван компанийн нэг нь БНХАУ-ын "Чайна жоу инженеринг" юм. Тус компани нь Цайдмаас Дархан хотын тойрог хүртэлх 30.5 км замыг засаж байна.

Дарханчууд үндсэн замыг засаж дуусах хүртэлх хугацаанд түр замаар зорчино.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Түр замыг засахаар болжээ  
Үзсэн: 1529 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-07-30 13:46
БӨӨС гэсэн давалгааг ард иргэд сошиалаар давалгаалмаар байнаа энэ жижиг төрийн албан хаагчдын хүнд суртал иргэдэд хамгийн ойр хүнд тусч байна бөөснүүдийг ажлаас халъя
Зочин [127.0.0.xxx] 2019-07-30 13:44
Тэнэг амьтад юмаа зам тээврийн яамныхан 7 тэрбум төгрөгөөр түр зам тавьж тэнэгтэж байхаад хажууд нь шинэ замаа тавиад л явчихгүй тэгсэн бол хуучин замаар нь хүмүүс яваад удахгүй шинэ замтай болохоор хуучнаа засаад л хоёр хос замаар мөргөлдөхгүй явах юм энэ жижигхэн төрийн албан хаагч нэртэй авилга авдаг ажлыг хүндрүүлж мөнгө иддэг бөөснүүдэд засгийн газраас БӨӨС АРГА ХЭМЖЭЭ явуулмаар байнаа
Зочин [127.0.0.xxx] 2019-07-30 10:56
Түр зам нь ЗАМ биш ТАМ энэ бол иргэдийн машин техникийг эвдэж устгах бодлоготой хорлон сүйтгэх ажил,өөр юу ч биш
Зочин [127.0.0.xxx] 2019-07-30 10:36
arai l bna lee zam

Бидэнтэй нэгдээрэй