![](/uploads/201402/news/thumb/1b9de50e4858e92ad08010dd6a7453d5_x3.jpg)
Агаарын бохирдол нь амьсгал, зүрх судасны тогтолцооны өвчнөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг томоохон хүчин зүйл юм . 2013 оны 10дугаар сарын 17-ны өдөр Олон улсын хавдар судлалын агентлагаас хүний биед хавдар үүсгэгч хүчин зүйлийн нэгдүгээр бүлэгт агаарын бохирдлыг оруулсан нь олны анхаарал татсан асуудал болоод байна.
Судалгаагаар дэлхий дахинд агаарын бохирдлын улмаас 2010 онд л гэхэд 223000 хүн уушгины хорт хавдраар нас барсан байна. Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын Статистикийн мэдээгээр 2007 оны байдлаар амьсгалын тогтолцооны өвчин 10000 хүн амд 883.8 байсан бол 2012 онд уг тоо 1099.4 болж 24.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа нь агаарын бохирдлын талаар шийдвэртэй алхам авах цаг болсныг харуулж байна.
Иймээс Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь “Агаарын бохирдол-Эрүүл мэнд” сэдвээр цахим өдөрлөг зохион байгуулж ард иргэдийн сонирхсон асуултанд хариулан, санал солилцож, хамтдаа энэ асуудлыг шийдэхийг уриалж байгаа ажээ.
Агаарын бохирдлын талаар иргэд цахим өдөрлөгт оролцож болно | ||
Үзсэн: 1235 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.