Шууд Chart

Хумс арчлах зөвлөгөө

2014-02-27 17:20:18

Хумс бол эмэгтэй хүний гоо сайхны хувьд нэрийн хуудас нь болдог. Тиймээс ч эмэгтэй хүн бүр гоё сайхан хумстай болохыг хүсдэг биз.

Эрдэмтдийн судалгаагаар хүний хумс дунджаар гурваас таван сар тутамд солигдож байдаг аж. Энэ нь сард дунджаар гурван мм болдог гэсэн үг. Хумс хавар илүү түргэн, өвлийн улиралд арай удаан ургадаг мөн эрүүл байвал өнгөгүй, толигор, бөх бат байдаг байна. Хумс нь биеийн эрүүл мэндийн байдлыг тусгаж байдаг тул сайн ажиглаж байгаарай. Нэг газраа дахин дахин салаалж, хугарамтгай болох, дээр нь толбо, зураас гарах зэрэг нь ямар нэгэн өвчний шинж байж болно.

Хумсыг зөвхөн маникюр хийлгээд л сайхан болгочихгүй. Арьстайгаа адил байнга арчилж байх хэрэгтэй. Өдөр бүр сойздож зориулалтын ланолинтай юмуу ердийн гоо сайхны тос түрхсэн ч болно. Мөн эргэн тойрных нь арьсанд ч зориулалтын тосыг түрхэж байх хэрэгтэй.

Хэрвээ та хумсаа будсан бол зориулалтын арилгагчаар арилга. Амин дэмжүүлсэн зориулалтын шингэн нь будаг арилгаад зогсохгүй арьсыг салаалахаас хамгаалах үйлчилгээтэй. Найрлаганд нь Р амин дэм, булганы тос орсон байдаг. Харин хэлбэр гарган авсны дараа нарийн ширхэгтэй үрүүрээр сайтар үрж өөгүй болго.

Хумсны гадаргууг урэх зориулалтын үрүүр нь хумсыг өнгөгүй лак түрхсэн юм шиг болгодог. Гэвч ойр ойрхон хэрэглээд байвал хумсны давхарга нимгэрнэ гэдгийг санаарай.

Нийтэлсэн: О.Энхмаа

Хумс арчлах зөвлөгөө  
Үзсэн: 2255 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй