
Токиод болж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинг ийн барилдаанууд болж байна.
Энэ жинд манай улсаас Ё.Басхүү зодоглосон. Анхны өрсөлдөгч нь Риогийн олимпийн мөнгөн медальт, 2015 оны дэлхийн аварга, 2018 оны Азийн наадмын аварга Ан Баул. Манай бөх энэ он гараад нэг гран при, хоёр “Их дуулга”-аас хүрэл медаль хүртээд байгаа билээ.
Барилдааны эхнээс л эн тэнцүү өрсөлдсөн ч үндсэн цаг сунгаж, нэмэлт цагт манай бөх алдарт бөх Ан Баулыг ялав.
Ё.Басхүү алдарт бөх Ан Баулыг яллаа | ||
Үзсэн: 1816 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.