
Япон Улсын нийслэл Токио хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр гурав дахь өдөртэйгээ золгож байна.
Өнөөдөр манай улсаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаяр болон ОУХМ Ц.Цогтбаатар, эмэгтэй 57 кг-ын жинд Л.Энх-Отгон нар барилдана.
Эрэгтэй 73 кг-ын жинд өрсөлдөх Г.Одбаяр энэ онд Тбилисийн Гранприд тавдугаар байранд шалгарсан бол Антальягийн Гранприд шилдэг наймд шалгарч УАШТ-д хүрэл медаль хүртсэн билээ. Харин Ц.Цогтбаатар Ази-Номхон далайн АШТ-д түрүүлж, Парисын “Их дуулга”-аас мөнгө, УАШТ-ээс алт.
Эмэгтэй 57 кг-ын жинд өрсөлдөх 19 настай залуу мастер Л.Энх-Отгон анх удаагаа энэхүү том тэмцээнд барилдаж байна.
Манай улсаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд гавьяат тамирчин С.Ням-Очир 2015 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол Г.Одбаяр 2017 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од 2005 онд Кайраас хүрэл, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумьяа 2017 онд алт, 2015, 2018 онд хүрэл медаль хүртэж байжээ.
Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаяр, ОУХМ Ц.Цогтбаатар, Л.Энх-Отгон нар өнөөдөр барилдана | ||
Үзсэн: 1579 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.