Шууд Chart

Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаяр эхний ялалтаа авлаа

2019-08-27 11:39:41

Жүдо бөхийн ДАШТ Японы нийслэл Токио хотноо үргэлжилж байгаа бөгөөд дөнгөж сая 73 кг-ын жинд өрсөлдсөн Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаяр эхний ялалтаа авлаа.

Тэрбээр Филиппин Улсын тамирчин Наканог ялсан юм. Түүний дараагийн өрсөлдөгч Ташкентын гранпригийн аварга Узбекистаны Кихматиллох Тураев байх магадлал өндөр байна. Манай тамирчны багтсан “С” хэсэгт олимпийн аварга Гүржийн Лаша Шавдатуашвили, олимп, дэлхийн аварга Японы жүдоч Шохэй Оно нар багтжээ.

Харин эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдсөн 18 настай залуу тамирчин Лосолын Энх-Отгон эхний тойрогтоо ялагдав.

Түүний өрсөлдөгч нь энэ жилийн Европын наадмын аварга, Тель-Авив Гран Пригийн мөнгөн медальт ОХУ-ын Дарья Межецкая байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаяр эхний ялалтаа авлаа  
Үзсэн: 1046 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй