
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан хүчит 64 бөхийн барилдаан Хүй долоон худагт болж, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, Монгол Улсын начин Л.Лха-Очир түрүүлж, Төв аймгийн Баянхангай сумын харьяат, Монгол Улсын заан Б.Батмөнх үзүүрлэлээ.
Харин их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Батөлзий, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд нар шалгарлаа. Энэ үеэр үндэсний сурын болон шагайн харвааны тэмцээн болж байна.
Монгол Улсын начин Л.Лха-Очир түрүүллээ | ||
Үзсэн: 1090 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.