Шууд Chart

Америкийн компаниуд хятадын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулахгүй байхыг уриалжээ

2019-08-30 09:00:00

Америкийн 200 гаруй компани Ерөнхийлөгч Дональд Трампад хандаж Хятадын бараа бүтээгдэхүүнд шинээр импортын гаалийн татвар ногдуулахгүй байхыг хүссэн захидал илгээсэн байна. Энэ тухай Си эн эн мэдээлсэн бөгөөд тус захидалд Адидас, Найк, Крокс, Конверс гээд томоохон компанийнхан  гарын үсгээ зурсан байжээ.

Тэд ирэх  ням гаригаас эхлэн Хятадын  бараа бүтээгдэхүүнүүдэд дахин  импортын гаалийн татвар ногдуулж эхэлбэл Америкийн иргэд, гэр бүлүүд  л   хохирох болно хэмээн анхааруулсан байжээ. Америкийн гутал үйлдвэрлэгч, худалдаалагчдын  ассоциацийн  Ерөнхийлөгч Мэтт Прист Ерөнхийлөгч Трампыг Америкчуудын дуу хоолойг сонсч  огтоос шаардлагагүй худалдааны  дайнаа зогсооно хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн  байна. 

Ирэх сарын эхний өдрөөс АНУ Хятадын 300 тэрбум ам долларын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн импортын гаалийн татвар ногдуулахаар Трамп  Ерөнхийлөгч  шийдвэрлэсэн юм.  Гэвч  Ерөнхийлөгч Трамп үйлдвэрлэгчдийнхээ  хүсэлтийг хүлээн авах эсэх нь эргэлзээтэй байна. Хэдхэн хоногийн дараа шинэ тариф хүчин төгөлдөр болох гэж байгаа ч 2 талын  албаныхан худалдааны дараачийн шатны хэлэлцээнийхээ товыг ч тогтоож чадаагүй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Америкийн компаниуд хятадын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулахгүй байхыг уриалжээ  
Үзсэн: 695 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй