Шууд Chart

Америкийн Сенатын гишүүдэд виз олгохоос татгалзсан гэх асуудлаар Москва тайлбар хийлээ

2019-08-30 08:30:00

Америкийн Сенатын гишүүд болох Рон Жонсон, Крис  Мерфи нар Оросын виз  олгохоос  татгалзсан тухай  өчигдөр мэдэгдэж байсан. Тэд  Конгресс дахь 2 намын гишүүдийн бүрэлдэхүүнд  багтаж  ОХУ-д айлчлахаар төлөвлөсөн боловч Оросын тал виз олгоогүй хэмээн  баталсан. Гэвч ОХУ-ын гадаад хэргийн яам Сенатын гишүүдийн мэдэгдлийг эрс няцаагаад байна.

Мария Захарова ОХУ-ын гадаад хэргийн яамны  албан  ёсны төлөөлөгч ийм тайлбар хийжээ.  "Ирэх 9-р сарын эхээр Америкийн  хууль  тогтоогчдийн  айлчлалыг зохион байгуулах асуудлыг урьдчилсан байдлаар Америкийн талаас тавьж байсан. Гэвч энэ айлчлалыг зохион байгуулах, визний материалаа илгээх  зэрэг асуудлаар эцсийн тохиролцоо хийгээгүй. Тодруулбал, Вашингтоноос албан уулзалт хийх,  виз олгох  хүсэлтээ ч ирүүлээгүй.  Тиймээс сенатын гишүүд шуугиан дэгдээхийг л хүсч гэдэг  сэтгэгдэл төрж байна. Гэхдээ юуны төлөө гэдгийг хэлэхэд амаргүй л юм" гэжээ.

Гэхдээ тэрбээр Оросын парламентын гишүүд Америкийн  конгрессын гишүүдтэй  эрх тэгшээр яриа хэлэлцээ хийхэд  бэлэн хэвээр байгааг гэдгийг энэ ташрамд онцлон хэлсэн байна. Америкийн  парламентын гишүүд  ч  хууль тогтоох байгууллагуудын холбоо харилцааг сэргээхэд  бэлэн гэдгээ өмнө нь илэрхийлж байсан ч одоогоор тодорхой алхмууд хийгээгүй байгааг нь сануулсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Америкийн Сенатын гишүүдэд виз олгохоос татгалзсан гэх асуудлаар Москва тайлбар хийлээ  
Үзсэн: 931 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй