Шууд Chart

АНУ-ын Флорида мужид онц байдал зарлалаа

2019-08-29 18:00:12

АНУ-ын Флорида мужийн захирагч Рон Де Сантис Дориан нэртэй хүчтэй хар салхитай холбоотойгоор мужийн хэмжээнд онц байдал зарлаад байна.  Хар салхины хүч нэмэгдэж  цагт 120  кмт хүрснийг цаг уурчид мэдээлж байна.

Хар салхи Америкийн Виржинийн арлуудын бүрэлдэхүүнд багтдаг Сент Томас аралд  дөхөөд  байгаа юм байна. Байгалийн энэ гамшгаас урьдчилан сэргийлэх  бүхий л арга хэмжээг авахын  тулд онц байдал зарлаж байгаа Флоридагийн захирагч мэдэгдсэн байна. Флоридагийн зүүн эргийн оршин суугчдад хар салхины талаарх мэдээллийг байнга анхаарч 7 хоногийн хоол хүнс, шаардлагатай зүйлсийн нөөцтэй байхыг уриалж байна.

Онц байдлын  удирдах газрынхан харин  хар салхины  чиглэл  одоог хүртэл тодорхойгүй байгаа учир  мэдээллүүдийг байнга хянаж байхыг уриалсан байна. Онц байдал зарласнаар  бүс нутгийн бүх албад  тусгай хувиараар ажиллах ёстой бөгөөд байгалийн гамшгаас урьдчилан сэргийлж, эсвэл гамшгаас учирсан хохирлыг арилгах санхүү, нөөцийн бүх механизмыг ашиглах боломжийг эрх баригчдад  олгодог юм. 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Флорида мужид онц байдал зарлалаа  
Үзсэн: 814 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй