Шууд Chart

Хакүхо М.Даваажаргал Япон Улсын иргэн болох хүсэлтээ албан ёсоор баталгаажуулжээ

2019-09-03 11:41:56

Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр Япон Улсын иргэн болох хүсэлтээ албан ёсоор өгч, баталгаажуулууллаа.

Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өгсөн билээ.

Учир нь сүмо бөхийн карьераа үргэлжлүүлж, зодог тайлсан ч өөрийн гэсэн дэвжээгээ байгуулж, шавь нараа бэлтгэхийн тулд заавал наран улсын иргэн байх ёстой гэсэн үндэслэлийн дагуу дээрх шийдвэрийг гаргасан юм.

Ингэснээр их аварга сүмо бөхийн ертөнцөд өөрийн дэвжээтэй болж, шавь нараа бэлтгэх нь саадгүй болов.

Сонирхуулахад, тэрбээр Японы иргэншлийг сонгосон сүмо бөхийн гурав дахь их аварга болж байна.

Өмнө нь АНУ-аас гаралтай хоёр их аварга Японы иргэншилтэй болж байжээ. Харин Монгол Улсаас сэкивакэ Кёкүтэнхо Н.Цэвэгням, Асасэкирюү Б.Дашням нар тус улсын иргэншил авсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хакүхо М.Даваажаргал Япон Улсын иргэн болох хүсэлтээ албан ёсоор баталгаажуулжээ   
Үзсэн: 716 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй