Шууд Chart

АНУ, БНХАУ-ын худалдааны ээлжит 13 дахь үе шатны хэлэлцээ ирэх сарын эхэнд Вашингтонд болно

2019-09-05 14:48:02

АНУ, БНХАУ-ын худалдааны ээлжит 13 дахь үе шатны хэлэлцээ ирэх сарын эхэнд Вашингтон хотноо болохоор боллоо. Талууд 10-р сарын эхээр Вашингтонд худалдаа, эдийн засгийн асуудлаар Хятад Америкийн дээд түвшний зөвлөлдөх уулзалтуудыг хийхээр тохиролцсон байна. Ажлын түвшинд зөвлөлдөх уулзалт энэ сарын дундуур эхэлнэ.

2018 оны 8-р сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын технологийн компани болох Хуавэй, Зэтэ компаниудын ухаалаг гар утас болон бусад бүтээгдэхүүнийг АНУ-ын төрийн албанд ашиглахыг хориглох тухай зарлиг гаргасан. Мөн 2019 оны 5-р сарын 15-нд мэдээлэл харилцаа холбооны сүлжээгээр дамжуулан мэдээлэл алдагдахаас сэргийлсэн арга хэмжээ авахаа мэдэгдэн холбооны дэд бүтцийг гаднын аюулаас хамгаалахын тулд онц байдал тогтоосон. Үүнтэй холбогдуулан АНУ-ын сангийн яам Хятадын Хуавэй компанийг хар жагсаалтандаа оруулсан юм. Мөн Хуавей компанийн гар утаснуудад Андройд үйлдлийн системийг үргэлжлүүлэн ашиглахыг хориглосон. Ингэхдээ 90 хоногийн хугацаатай түр лицензийг олгосон. Энэ хугацаанд үйлчилгээний сүлжээнд нэвтрэх эрхээ сэргээж, гар утасны төхөөрөмжүүдэд програм хангамжийн шинэчлэлт хийх боломжийг олгосон юм. Тиймээс энэ удаагийн Хэлэлцээ нь хоёр улсын худалдааны харилцааг сайжруулахад чиглэнэ гэж мэдээлжээ.

Вашингтон өмнө нь нэг бус удаа Америкийн өндөр технологийн компаниудын оюуны өмчийг хулгайлсан гэж Хятадын компаниудыг буруутгасан юм. Энэ харилцаанаас болж хоёр улсын хооронд худалдааны дайн өрнөж эхэлсэн гэж үзэж болно. Ирэх сарын эхэнд болох ээлжит худалдааны хэлэлцээ шинэ үр дүнд хүрэх байх гэдэгт талууд найдаж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эхлүүлсэн хоёр орны хоорондох "тарифын дайн" улам ширүүсч байгаатай холбогдуулан худалдааны маргаантай холбоотой хэлэлцээр түр зогсоод байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, БНХАУ-ын худалдааны ээлжит 13 дахь үе шатны хэлэлцээ ирэх сарын эхэнд Вашингтонд болно  
Үзсэн: 674 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй