Шууд Chart

UNICEF: Гурван хүн тутмын нэг нь цахим хүчирхийлэлд өртөж байна

2019-09-05 15:09:04

НҮБ-ын хүүхдийн сангаас дэлхий дээрх нийт хүн амын гурван хүн тутмын нэг нь ямар нэгэн байдлаар цахим орчинд хүчирхийлэлд өртөж байна гэсэн мэдээллийг өглөө. Тодруулбал, дэлхийн 30 улсад ихэнхдээ залуучууд цахим хүчирхийллийн хохирогч болж байгааг анхааруулсан байна.

НҮБ-ын хүүхдийн сан 13-24 насны 170 мянга гаруй хүнд судалгаа явуулж үзсэн байна. үр дүнд нь бараг гурваас илүү хүн тутмын нэг нь цахим орчны хүчирхийлэх гэмт хэрэгт холбогддог гэсэн хариу гарчээ. Судалгаанд хамрагдсан нийт залуусын 36 хувь нь олон нийтийн цахим сүлжээнд доромжлуулсан, нэр хүндээ гутаалгасан, хүчирхийлүүлсэн гэсэн хариулт өгсөн бол 19 хувь нь цахим гэмт хэрэг тэр дундаа цахим хүчирхийлэл, доромжлолын хохирогч болсныхоо дараа сургуулиа хаясан гэж хариулжээ. Үүнээс гадна 71 хувь нь хариулахдаа эдгээр үйлдлүүд ихэвчлэн фейсбүүк болон Инстаграмм цахим сүлжээнд бусад цахим хуудсыг бодвол зонхилон болдог гэдгийг онцолсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

UNICEF: Гурван хүн тутмын нэг нь цахим хүчирхийлэлд өртөж байна  
Үзсэн: 527 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй