Шууд Chart

"Сүү" ХК ногдол ашиг тараахаар боллоо

2019-09-14 10:11:05

"Сүү" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн №06 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 3 төгрөг 33 мөнгө буюу нийт 1,143,416,667 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг тус компанийн 2019 онд хуралдсан Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөр тогтоож, 2019 оны 9-р сарын 9-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд "ҮЦТХТ" ТӨХК-аар дамжуулан тараахаар шийдвэрлэсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


"Сүү" ХК ногдол ашиг тараахаар боллоо  
Үзсэн: 1165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй