Хьюстон хотноо 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөж байгаа улс төрчдийн ээлжит мэтгэлцээн болж өнгөрлөө. Гурав дахь удаагийн энэ мэтгэлцээд нийт өмнөх мэтгэлцээний дараах санал асуулгын дүнгээр 2-с дээш хувийн дэмжлэг авсан 10 нэр дэвшигч оролцсон байна. Ардчилсан намын дотоод сунгаанд оролцогчдын мэтгэлцээний энэ мэтгэлцээний үеэр АНУ-ын худалдааны бодлого, Афганистан дахь цэргийн ажиллагаа, эрүүл мэнд, зэвсгийн худалдаа гэсэн сэдвүүд хөндөгдсөн.
Мэтгэлцээний үеэр хамгийн ихээр хөндөгдсөн асуудал нь АНУ-ын Ерөнхийлөгчийн худалдааны бодлоготой холбоотой байлаа. Тодруулбал ихэнх нэр дэвшигч Ерөнхийлөгч Трампын бодлогоо болж АНУ-ын эдийн засагт ихээхэн хор хохирол учирч байгааг шүүмжилж байлаа. Сенатын гишүүн Эми Клобучар л гэхэд Ерөнхийлөгч Трампын сэдсэн Хятадтай хийж буй худалдааны дайнаас болж Америкийн эдийн засаг 300 гаруй мянган ажлын байраа алдсан хэмээн баталж байлаа. Түүнчлэн Трамп Ерөнхийлөгч байнга байр сууриа өөрчилдөг. Бодлого үйл ажиллагаанд нь залгамж чанар гэж огт байдаггүй хэмээн шүүмжилсэнтэй бусад нэр дэвшигчид санал нэгдэж байгаагаа илэрхийлж байсан юм. Үүний зэрэгцээ олон нийтийн сүлжээгээр л худалдааны бодлогоо хэрэгжүүлдгийг нь шүүмжилж байсан.
Мөн сенатын гишүүн Берни Сандерс ч Трамп Ерөнхийлөгч худалдааны бодлого бол шөнийн 3 цагт твиттерт бичих гэж ойлгодгийг шүүмжилж байлаа. Гэхдээ Ардчилсан намын дотоод сунгаанд өрсөлдөгчдийн ихэнх нь худалдааны алдагдлыг бууруулах нь зөв зүйтэй гэж үзэж байгаа ч үүний эсрэг хийж байгаа алхмуудыг нь буруушааж байсан юм. Хятадтай хийж буй худалдааны хэлэлцээнд үйлдвэрчний эвлэлийнхэн, байгаль орчныг хамгаалагчид фермерүүд бүр хүний эрхийг хамгаалагчдыг ч татан оролцуулах гэрээний төслийг цоо шинээр боловсруулах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж байсан юм. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын талтай хийж байгаа яриа хэлэлцээний явцад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Мөн сүүлийн өдрүүдэд яригдах болсон Бээжинтэй худалдааны түр гэрээ хийх асуудлаарх байр сууриа илэрхийлсэн байна.
| Ардчилсан намынхан ерөнхийлөгч Трампын худалдааны бодлогыг эрс шүүмжилж байна | ||
| Үзсэн: 768 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.