Шууд Chart

Амазоны ойг хамгаалах 100 сая ам.долларын сан байгуулахаар боллоо

2019-09-15 12:00:00

АНУ-ын төрйн нарийн бичгийн дарга Майк Помпео Бразилын гадаад хэргийн сайд Эрнесту Араужу нар Амазоны ширэнгэн ойг хамгаалах 100 сая ам.долларын төсөвтэй сан байгуулахаар тохиролцлоо. Хоёр улсын гадаад хэргийн сайдын Вашингтонд хийсэн уулзалтын үр дүнд стратегийн түншлэлийн харилцаагаа хөгжүүлэхийн тулд ийм шийдвэр гаргасныг мэдээлсэн байна.

Тодруулбал, хоёр тал Амазоны ойн био төрөл зүйлүүдийг хамгаалахад зориулж 11 жилийн хугацаатайгаар ийм тусгай сан байгуулахаар тохиролцсон байна. Мөн хоёр улсын гадаад хэргийн сайдын уулзалтаар АНУ Бразилын эдийн засгийн хамтын ажиллагаа эрс идэвхжиж байгааг онцлон тэмдэглэсэн байна.

Өнгөрсөн 8 сараас хойш эх дэлхийн уушги гэгддэг Амазоны ширэнгэн ойд их хэмжээний түймэр дэгдэж байгаа асуудал олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлын төвд орсон. Сансрын судалгааны үндэсний институт И эн Пи Игийн мэдээгээр энэ он гарснаас хойш Амазоны ойд нийт 48724 түймэр дэгдсэн нь бүртгэгдэж 4,3 сая га ой шатаад байгаа юм. Байгалийн энэ гамшгийн эсрэг тэмцэхээр Бразилын эрх баригчид 9 сая орчим ам.доллартай хөрөнгө мөнгийг хуваарилж зэвсэгт хүчний цэрэг дайчдыг хүртэл дайчлаад байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Амазоны ойг хамгаалах 100 сая ам.долларын сан байгуулахаар боллоо   
Үзсэн: 789 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй