Шууд Chart

Кубад эрчим хүчний хямрал нүүрлээд байна

2019-09-15 16:00:00

Энэ өдрүүдэд Кубад эрчим хүчний хямрал нүүрлээд байна. Улс орон даяар бензин шатахууны нийлүүлэлт тасалдаад байгаагийн дээр ирэх 7 хоногоос цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийхээ эрх баригчид нь анхааруулж байна.

Энэ анхааруулга сануулга шатахуун түгээгүүрийн станцуудад уртаас урт дараалал үүсэхэд хүргэсэн байна. Хүмүүс хямрал даамжрахаас өмнө шатахуун түлшнээс гадна хүнс, наад захын хэрэглээний зүйлсээ ч нөөцөлж авахыг чармайх болжээ. Тус улс даяар дизелийн түлшнээс хомстлоос болж нийтийн тээврийн үйлчилгээ ч удахгүй ч зогсоход хүрч магадгүй байгааг албаныхан нь анхааруулж байна. мөн гадна ачааны автомашинууд шатахуун бензингүй болоод ирвэл бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт саатахаар байгааг сэрэмжлүүлсэн юм.

Кубын төрийн зөвлөлийн дарга Мигель Марио Диас Канель ард иргэддээ хандаж энэ сарын эцэс хүртэл моторын түлшний эрс хэмнэлтийн горимд шилжихийг уриалсан байна. Куба улсын газрын тосны бүтээгдэхүүний гол нийлүүлэгч нь Венесуэл. Гэвч АНУ Венесуэлийн эсрэг авсан хоригоо эрс чангатгасантай холбоотойгоор ийнхүү Кубад бензин шатахууны хомстол үүсээд байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Кубад эрчим хүчний хямрал нүүрлээд байна  
Үзсэн: 519 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй